хаашаа?
Нэвтрэх
АРГА ЗҮЙ

Бид хэрхэн тооцдог, хаанаас мэдээлэл авдаг вэ

Ил тод байдал бол бидний үндэс. Энд тохирлын томьёо, зардлын тооцоо, өгөгдлийн эх сурвалж, шинэчлэлтийн давтамжийг бүрэн тайлбарлав.

Тохирлын томьёо

Тохирол (%) = Σ(жин × оноо) ÷ Σ(жин × 5) × 100 − хасалт

Жин (0–3) таны хариултаас гарна: чухал гэж хэлсэн шалгуур өндөр жинтэй. Газар бүр 17 шалгуур дээр 0–5 оноотой: 13 нь манай багийн үнэлгээ (далай, хоол, аюулгүй байдал…), 4 нь таны нөхцөлөөс шууд бодогдоно (цаг агаар — таны сарын цаг агаар, зардал — таны төсөвтэй харьцуулсан, нислэг — хугацаа, дамжлага, виз — Монгол паспортын дүрэм).

Хасалт: төсвөөс 5%-иас их хэтэрвэл, далайд заавал сэлэх гэсэн ч ус хүйтэн бол, виз хугацаа хүрэхгүй бол, борооны улирал бол оноо хасна. Хатуу нөхцөл (зөвхөн визгүй, нислэгийн дээд хязгаар, очсон орон) зөрчвөл тусдаа жагсаалтад гарна.

Шалгуурууд

☀️ Цаг агаар💰 Зардал✈️ Нислэг🛂 Виз🏖️ Далай🏙️ Хот🏛️ Соёл, түүх🌿 Байгаль🧸 Хүүхдэд🍜 Хоол🛍️ Шопинг🌙 Шөнийн амьдрал🧗 Адал явдал🧘 Амралт🛡️ Аюулгүй🏥 Эмнэлэг💬 Хэл, ойлголцол

Зардлын тооцоо

Нийт = нислэг (буцах тийз × аялагчийн коэффициент: том хүн 1, хүүхэд 0.75, нялх 0.1) + байр (түвшний шөнийн үнэ × хоног) + хоол (өөрсдөө хийх/гадуур/холимог) + орон нутгийн тээвэр + үзвэр + виз. Бодит үнэ байгаа үед (нислэг, буудал) түүнийг, үгүй бол судалгааны дунджийг ашиглана.

Өгөгдлийн эх сурвалжууд

Эх сурвалжЮу авдагШинэчлэлтЗардалТөлөв
Aviasales / TravelpayoutsНислэгийн бодит үнэ (сүүлийн 48 цагийн хайлтаас)6 цаг тутамҮнэгүй (affiliate — захиалгаас шимтгэл авна)Идэвхтэй
LiteAPI (Nuitée)2 сая+ зочид буудлын бодит үнэ, зураг, үнэлгээ12 цаг тутамХайлт үнэгүй, захиалгаас шимтгэлИдэвхтэй
Google Hotels (SerpApi)Google Hotels-ийн үнийн харьцуулалт (нөөц сонголт)12 цаг тутамСард 250 хайлт үнэгүй, $25-аасТохируулаагүй
Google PlacesҮзвэр, рестораны үнэлгээ, зураг, цагийн хуваарьСар бүрСарын үнэгүй лимиттэй, дараа нь 1000 дуудлага тутамдТохируулаагүй
NumbeoХоол, такси, хүнс, түрээсийн жишиг үнэ (хэрэглэгчдийн өгөгдөл)7 хоног тутамAPI $260/сар-аас; түлхүүргүй бол судалгааны хувилбарТохируулаагүй
Open-MeteoЦаг агаарын 7–16 хоногийн урьдчилсан мэдээ3 цаг тутамАрилжааны хэрэглээнд захиалгатайТохируулаагүй
Frankfurter · МонголбанкМонголбанкны албан ёсны ханш болон бусад валют6 цаг тутамҮнэгүй, түлхүүргүйИдэвхтэй
Wikipedia / WikimediaСар бүрийн уур амьсгалын дундаж, зурагЖил бүрҮнэгүй (CC лиценз)Идэвхтэй
Албан ёсны эх сурвалжЭлчин сайдын яам, цагаачлалын албаны виз, хилийн дүрэмУлирал бүр + мэдээ гарахад—Идэвхтэй
Хаашаа? арга зүйБодит өгөгдөл дээр үндэслэсэн манай тооцооБайнга—Идэвхтэй

Чиглэл бүрийн мэдээллийн огноо

Сүүлд хянасан: 2026-10-01 — Чиглэлийн мэдээллийг хамгийн сүүлд засварласан огноо (админы засвар, хүний баталсан AI визийн шалгалт, seed). «Буруу байна» мэдэгдлийг 7 хоногийн дотор хянана.

Хүн шалгадаг

Визийн дүрэм, үзвэр, оноог манай баг эх сурвалжаас цуглуулж, огноотойгоор тэмдэглэдэг. Хэрэглэгчийн «буруу байна» мэдэгдлийг долоо хоног бүр хянаж засдаг. AI-аар санал болгосон шинэчлэлтийг хүн шалгаж байж нийтэлнэ.

Хязгаарлалт

Нислэг, буудлын үнэ хормын дотор өөрчлөгдөж болно. Aviasales-ын үнэ бол сүүлийн 48 цагийн хайлтын хамгийн хямд үнэ бөгөөд захиалгын баталгаа биш. Цаг агаар нь олон жилийн дундаж. Эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө албан ёсны эх сурвалжаас шалгаарай.