хаашаа?
Нэвтрэх

Яаж ажилладаг вэ?

Бид хаашаа явахаа шийдэхэд тусална. Захиалгаа та хамгийн хямд сайт дээр нь хийнэ.

Бид юу хийдэг вэ

  • Төсөв, хоногт тань багтах газруудыг олно.
  • Нислэг, буудал, виз, нэмэлт зардлыг нийлүүлж төгрөгөөр тооцно.
  • Монгол паспортын визийг газар бүрт шалгана.
  • Газруудыг нийт зардал, цаг агаар, нислэгийн хугацаагаар нь харьцуулна.

Бид юу хийдэггүй вэ

  • Захиалга авдаггүй, тийз, буудал зардаггүй.
  • Таны картын мэдээлэл, нислэг, буудлын төлбөр манайд ирдэггүй.
  • Аялал зохион байгуулдаггүй. Хүсвэл түнш аялал жуулчлалын компанитай холбоно.

Үнэ хаанаас ирдэг вэ

Нислэг
Aviasales-ын хэрэглэгчдийн сүүлийн хайлтаар олдсон хамгийн хямд үнэ. Хэдэн цаг тутам шинэчилнэ.
Буудал
LiteAPI болон Booking.com-ын үнэ, таны огноогоор. 12 цаг орчим тутам шинэчилнэ.
Ханш
Монголбанкны албан ёсны ханш, өдөр бүр.
Виз
Элчин сайдын яам, цагаачлалын албаны сайт. Газар бүрт шалгасан огноо бий.
Газар дээрх үнэ
Numbeo болон манай судалгаа.
Сүүлд шинэчилсэн

Тоо бүрийн хажууд эх сурвалж, огноо нь бий. Хуучирсан үнийг «хуучирсан» гэж тэмдэглэнэ. Тооцооны арга →

Бид яаж орлого олдог вэ

  • Түншийн холбоос: манай холбоосоор захиалбал тэр сайт бидэнд бага шимтгэл өгнө. Бид таны үнэд юу ч нэмдэггүй.
  • Аяллын эрх: бүрэн төлөвлөгөө, гүн шинжилгээ төлбөртэй.
  • Шимтгэл эрэмбэд нөлөөлдөггүй.
Үнийн нөхцөл →
Төсвөөрөө газар сонгох →