Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-09 · НООРОГ — хуульчаар хянуулна уу.
Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Нэвтрэхэд: имэйл, нэр (Amazon Cognito-оор). Асуулгын хариулт, профайлын жин, аяллын төлөвлөгөө, санал хүсэлт. Төлбөрийн хувьд зөвхөн гүйлгээний дугаар, дүн, төлөв — картын болон банкны дансны мэдээлэл манай системд хадгалагдахгүй (QPay, Stripe боловсруулна). Бүртгэлгүй ашиглахад хариултууд зөвхөн таны хөтчид хадгалагдана.
Юунд ашигладаг вэ
Танд тохирох аяллын санал гаргах, төлөвлөгөө хадгалах, төлбөрийн эрх шалгах, үйлчилгээг сайжруулах (нэргүй статистик). AI хуваарь гаргахад аяллын нөхцөл (газар, сар, хоног, хүний тоо) Anthropic-ийн Claude API руу илгээгдэнэ; имэйл, нэр илгээгдэхгүй. Үнэ шалгахад огноо, хүний тоо зэрэг нэргүй мэдээлэл нислэг, буудлын үнийн нийлүүлэгч рүү очно.
Хадгалалт, устгах
Өгөгдөл AWS дээр шифрлэгдэж хадгалагдана. «Бүртгэл» хуудаснаас өгөгдлөө татах, бүртгэлээ бүр мөсөн устгах боломжтой.
Холбоо барих
Асуулт байвал: [email protected]